«Physical Asia» шоуны жүдочин дэлхийн чансааны 23-т эрэмбэлэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Ганхайч

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа. Энэ чансаанд Монголын эмэгтэй жүдочдоос 63 кг-ын жинд Б.Ганхайч өндөр байр эзэлж, гуравдугаарт жагсчээ.

48 кг-д Г.Наранцэцэг зургаа, Л.Энхрийлэн 20-д бичигдсэн бол +78 кг-д «Physical Asia» шоуны оролцогч А.Адьяасүрэн 23-т эрэмбэлэгдэж байна. Амарсайханы Адъяасүрэн нь Монголын жүдо бөхийн нэр хүндийг олон улсад өндөрт өргөсөн тамирчин бөгөөд телевизийн энэ шоунд амжилттай оролцож, үндэсний спортын өв соёлыг таниулсан юм.

А.Адьяасүрэнгийн амжилтууд:

  • Армийн дэлхийн аварга
  • “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт
  • Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт
  • “Улаанбаатар”, “Баку” их дуулгуудын мөнгөн медальт
  • “Душанбе” их дуулгын хүрэл медальт
  • Залуучуудын Ази тивийн аваргын мөнгөн медальт

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй