2025 оны 11-р сард зарим хилийн боомт амарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хилийн боомтууд

“Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр” болон Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан хэд хэдэн хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ. Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний баярын өдөр болон 11 дүгээр сарын 26-нд дээрх зохицуулалт үйлчилнэ.

Эдгээр өдрүүдэд дараах боомтууд хаалттай байх юм. Иймээс хилээр зорчих, ачаа тээвэрлэхээр төлөвлөж буй иргэн, аж ахуйн нэгжүүд цагийн хуваарь, замын төлөвлөгөөгөө урьдчилан тохируулж, өөр өдөр сонгон зорчих нь зүйтэй гэж холбогдох байгууллагууд анхаарууллаа.

  • ОХУ-тай хиллэдэг, автозамын боомтуудаас: Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан
  • БНХАУ-тай автозамаар холбогддог боомтуудаас: Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган
Чингис хааны ойгоор зарим хилийн боомт түр хаагдана

Дээрх боомтууд зөвхөн баярын өдрүүдэд түр амрах бөгөөд бусад өдөр хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Нарийн мэдээллийг Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах байгууллагын албан ёсны эх сурвалжаас шалгаж баталгаажуулахыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй