Чингис хааны өдрөөр төрийн далбаа мандуулж, их цагаан тугийг цэнгүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг угтан Д.Сүхбаатарын талбайд төрийн далбааг мандуулж, төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв эргүүлэн цэнгүүллээ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн дуу эгшиглүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэж, жил бүр ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэх уламжлал тогтжээ.

Чингис хааны өдрөөр төрийн далбаа мандуулж, их цагаан тугийг цэнгүүллээ
Чингис хааны өдрөөр төрийн далбаа мандуулж, их цагаан тугийг цэнгүүллээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй