Цаг уурын урьдчилсан мэдээллээр өнөөдрөөс эхлэн хэд хоногийн хугацаанд манай орны зарим хэсгээр байнга шахам цас орж, шуурга дэгдэнэ.
- 11-р сарын 24-нд – нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга ажиглагдана
- 11-р сарын 25-нд – баруун аймгуудын зарим хэсэг, төвийн аймгуудын хойд нутгаар цас орно
- 11-р сарын 26-нд – улсын зарим газраар цас орж, шуурна
- 11-р сарын 27-нд – төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга үргэлжилнэ
24-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, мөн 25–27-ны хооронд улс орны зарим хэсгээр салхи секундад 14–16 метр хүртэл ширүүсч, цасаар шуурах төлөвтэй байгаа тул замын хөдөлгөөн, алсаас нүүдэллэх мал, бэлчээрийн нөхцөлд хүндрэл үүсгэж болзошгүй гэж анхааруулж байна.
Температурын хувьд хүйтний эрч нэлээд чангарч, дараах утгад хэлбэлзэнэ.
- Дархадын хотгор, Завхан, Заг–Байдраг, Идэр, Тэсийн хөндий
- Шөнөдөө: –30…–35°
- Өдөртөө: –15…–20°
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэнгийн хөндий
- Шөнөдөө: –23…–28°
- Өдөртөө: –10…–15°
- Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн баруун өмнөд хэсэг
- Шөнөдөө: –10…–15°
- Өдөртөө: –2…–7°
- Бусад нутгуудад
- Шөнөдөө: –16…–21°
- Өдөртөө: –7…–12° хүйтэн байх төлөвтэй байна.
Иймээс иргэд, малчид, тээвэрчид ойрын өдрүүдэд замын нөхцөл, хүчтэй салхи, цасан шуургатай өдрүүдийг тооцон дулаан хувцаслах, мал сүргээ хамгаалах, алслагдсан замд гарах хугацаагаа зөв төлөвлөхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас зөвлөн анхааруулжээ.