Д.Чинзориг “Токио-2025” дифлимпээс хүрэл медаль хүртэж, түүхэндээ хоёр дахь медалиа нэмлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Чинзориг

Япон улсын нийслэл Токио хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын хамгийн том наадам болох XXV зуны дифлимпын наадам арваннэгдүгээр сарын 15-26-нд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд хүч сорьж байгаа бөгөөд Монголын баг жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага зэрэг таван төрөлд 14 тамирчнаар хүч үзэж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд зодоглосон Д.Чинзориг гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр “Токио-2025” дифлимпын наадмаас монголын багийн хүртсэн хоёр дахь медаль болж тэмдэглэгдэж байна. Д.Чинзоригийн хувьд энэ нь дифлимпын түүхэндээ авч буй хоёр дахь медаль нь бөгөөд тэрбээр 2017 оны дифлимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Монголын баг тамирчид өмнөх дифлимпын наадмуудаас нийт:

  • 2 алт
  • 6 мөнгө
  • 4 хүрэл

медаль хүртсэн амжилттай байсан бол Токиогийн энэ удаагийн хүрэл медальтай нийлээд нийт медалийн тоогоо ахиулж байна. Ийнхүү Д.Чинзориг дахин подиум дээр зогсож, Монголын чөлөөт бөхийн нэр хүндийг сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн тайзанд дахин нэг удаа дуудуулж чадлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй