Ховд аймгийн Манхан суманд төрсөн, Хилийн цэргийн 0208-р ангийн «Хилчин» спорт хороо болон «Баянголын хүлгүүд» ХХК-ийн нэрийн өмнөөс өрсөлддөг тамирчин Б.Баярсайхан нь Гирийн Спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа амжилттай оролцож, хоёр алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Гирийн ДАШТ-ээс нийт долоон алт, нэг мөнгө гэсэн гайхалтай амжилтын эзэн болж, дэлхийн хошой аварга цолыг дахин баталгаажуулав. Түүний энэхүү амжилт нь Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх бахдам үйл явдал юм.
Үүний зэрэгцээ, 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний «2 ARM LONG CYCLE» төрөлд Монгол Улсын шигшээ баг, тамирчид маш өндөр амжилт үзүүлсэн. Багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль буюу нийт долоон медаль хүртсэн нь энэ спортын төрөлд Монголчууд хүчтэй өрсөлдөгч гэдгийг нотоллоо.
Медаль хүртсэн Монголын баг, тамирчид:
- Алтан медаль:
- Эмэгтэй 58 кг: Б.Оюунцэцэг
- Эмэгтэй 68 кг: Б.Баярсайхан
- Эмэгтэй «U23» ангилал: Б.Ундрах
- Эмэгтэй +68 кг: Б.Уянга
- Мөнгөн медаль:
- Эмэгтэй 63 кг: С.Туяацэцэг
- Эрэгтэй +95 кг: Ц.Төмөрпүрэв
- Хүрэл медаль:
- Эрэгтэй +95 кг: Э.Ирээдүй
Энэхүү тэмцээн нь Монголын гирийн спортын тамирчдын ур чадвар, бэлтгэлийг дэлхийн тавцанд үнэлүүлсэн чухал үйл явдал болсон юм.
2 комментария
Манай тамирчид дэлхийд нэрээ гаргаж байгаа нь бахархмаар
Монголчууд спортоор олон амжилт гаргаж байгаа нь сайхан мэдээ