Шинэ жил ойртох тусам айл бүр баярын гол бэлгэ тэмдэг болох гацуур модоо засаж, гэрээ чимэглэдэг нь уламжлал. Гэсэн хэдий ч, энэ модыг хэзээ гаргаж засах нь тухайн жилийн амьдрал, хувь заяанд нөлөөлдөг гэж зарим хүмүүс үздэг байна. Зарим айл хүүхдийнхээ гацуураас их мөнгө унагаах гэж эрт засах нь бий.
Харин шинэ он гарсны дараа ажил үйлс бүтэлгүйтэж, хүндрэлтэй үе таарвал энэ нь таны гацуур модыг буруу өдөр гаргаж зассантай холбоотой байж болно хэмээн зурхайчид анхааруулж байна. Иймд уншигч та бүхэнд зурхайчдын зөвлөж буй, шинэ жилийн гоёлоо хэзээ гаргаж, засахыг зааж өгөхөөр шийдлээ.
Гацуур модоо засахад тохиромжтой өдрүүд:
Зурхайчдын тооцоолсноор, гацуур модоо засах өдрөөс хамааран дараах үр нөлөөг авчирна.
- Ажлын амжилт, их мөнгө олохын тулд: 12-р сарын 14, 15, 18-нд гацуураа зас.
- Хүссэн бүхэн чинь биелэхийн тулд: 12-р сарын 21, 22-нд зас.
- Аз жаргалтай, бат бэх гэр бүлийн төлөө: 12-р сарын 24-нд зас.
Зайлсхийх Өдрүүд:
Зарим өдөр гацуур мод засах нь таагүй нөлөө авчирдаг тул дараах өдрүүдэд энэ ажлаас зайлсхийхийг зөвлөж байна: Зайлсхийх өдөр: 12-р сарын 5, 6, 7, 29.