Гадаадад байгаа иргэд E-Mongolia-д царай танилтаар нэвтрэх эрхтэй боллоо

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Гадаадад байгаа иргэд E-Mongolia-д царай танилтаар нэвтрэх эрхтэй боллоо

ДАН 2.0 шинэчлэгдэж, зайнаас бүртгэл үүсгэх боломж нээгдэв

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд ДАН 2.0 танилт, нэвтрэлтийн системийг шинэчилжээ. Ингэснээр гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд ДАН системд иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай харьцуулалт хийлгэн, царай таниулах хэлбэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх боломжтой болсон байна.

Authenticator-оор нэг удаагийн код авч нэвтэрнэ

Царай танилтаар бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгчид нэг удаагийн кодоор Google, Microsoft зэрэг Authenticator ашиглан нэвтрэх зохицуулалт хэрэгжинэ.

Төрийн үйлчилгээг гадаадаас шууд авах нөхцөл бүрдлээ

Шинэчлэлийн үр дүнд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй Монгол Улсын иргэд “E-Mongolia”-д нэвтэрч, төрийн үйлчилгээг илүү түргэн шуурхай авах боломж бүрдсэн талаар мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Учуган 1 сар 5, 2026 - 17:29

Гадаадад амьдарч байгаа хүмүүст маш хэрэгтэй шийдэл байна

Reply
Докуз 1 сар 5, 2026 - 17:35

e-Mongolia улам сайжирч байгаад баяртай байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй