Чөлөөт бөх: Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) 2026 оны албан ёсны хуваарь

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Yasar Dogu & Vehbi Emre

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2026 оны тэмцээн, уралдааны нэгдсэн хуваарийг албан ёсоор танилцууллаа. Энэ онд чөлөөт бөхийн ертөнцийн анхаарал дөрөвдүгээр сард болох тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон аравдугаар сард товлогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд дээр төвлөрөх юм. Оны эхний том сорилтууд Туркийн “Yasar Dogu” болон Францын “Гран При” тэмцээнүүдээр эхэлж байна.

2026 оны онцлох үйл явдлууд

Монголын бөх сонирхогчдын хувьд зургаадугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатар нээлттэй тэмцээн” хамгийн хүлээлттэй үйл явдал байх болно. Мөн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд Бахрейн, АНУ болон Словак зэрэг улсуудад нас насны ангиллаар хуваагдан зохион байгуулагдахаар товлогджээ.

Чухал тэмдэглэл: 2026 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Бахрейн улсын Манама хотод болох бөгөөд энэ нь оны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн байх юм.

2026 оны тэмцээний нэгдсэн хуваарь

  • 1-р сар:
    • 08–11: Yasar Dogu & Vehbi Emre – Турк, Анталья (Насанд хүрэгчид)
    • 16–18: Францын Гран-при – Франц, Ницца (Насанд хүрэгчид)
    • 29–02.01: Ярыгин Цом – ОХУ, Красноярск (Насанд хүрэгчид) 2-р сар:
    • 04–08: Загреб Нээллтэй тэмцээн – Хорват, Загреб (Насанд хүрэгчид)
    • 13–15: Klippan Lady Open – Швед, Клиппан (Насанд хүрэгчид / U17)
    • 25–03.01: Muhamet Malo – Албани, Тирана (Насанд хүрэгчид)
    • 26–28: Petko Sirakov – Болгар, Софи (U23) 3-р сар:
    • 09–15: Европын U23 АШТ – Серби, Зренянин
    • 14–21: Granma y Cerro Pelado – Куба, Варадеро (Насанд хүрэгчид)
    • 20–22: Далайн орнуудын АШТ – Самоа, Апиа (Насанд хүрэгчид / U20 / U17)
    • 26–29: Dan Kolov – Nikola Petrov – Болгар, Пловдив (Насанд хүрэгчид) 4-р сар:
    • 06–12: Азийн АШТ – Кыргызстан, Бишкек (Насанд хүрэгчид)
    • 20–26: Европын АШТ – Албани, Тирана (Насанд хүрэгчид)
    • 27–05.02: Африкийн АШТ – Египет, Александр (Насанд хүрэгчид / U20 / U17) 5-р сар:
    • 07–10: Панамерикийн АШТ – АНУ, Коралвилл (Насанд хүрэгчид)
    • 11–17: Европын АШТ U17 – Болгар, Самоков
    • 23–31: Азийн АШТ U17 / U23 – Вьетнам, Дананг 6-р сар:
    • 04–07: Улаанбаатар нээлттэй тэмцээн – Монгол, Улаанбаатар (Насанд хүрэгчид)
    • 18–20: Панамерикийн АШТ U23 – Венесуэл, Каракас 7-р сар:
    • 06–12: Европын АШТ U20 – Хойд Македон, Скопье
    • 15–19: Polyák Imre Memorial – Унгар, Будапешт (Насанд хүрэгчид)
    • 27–08.02: ДАШТ U17 – Азербайжан, Баку 8-р сар:
    • 14–16: Германы Гран-при – Герман, Дортмунд (Насанд хүрэгчид)
    • 17–23: ДАШТ U20 – Словак, Братислава
    • 26–30: Poland Open – Польш, Варшав (Насанд хүрэгчид) 10-р сар:
    • 06–11: Ахмадын ДАШТ – Иордан, Амман
    • 12–18: ДАШТ U23 – АНУ, Лас-Вегас
    • 24–11.01: Насанд хүрэгчдийн ДАШТ – Бахрейн, Манама 11-12-р сар:
    • 13–14: Bill Farrell Memorial – АНУ, Нью-Йорк (Насанд хүрэгчид)
    • 18–22: Thailand Open – Тайланд, Срирача (Насанд хүрэгчид)
    • 04–06: Commonwealth Championships – ӨАБНУ, Кейптаун

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй