The MongolZ-ийн Mzinho Faceit дээр 7 хоногийн бан авлаа

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
The MongolZ-ийн Mzinho Faceit дээр 7 хоногийн бан авлаа

Маргаантай тоглолтын дараа богино хугацааны хориг тавигдаж, бүрэлдэхүүний өөрчлөлт үргэлжилж байна

Esport-ийн тавцанд тогтмол амжилттай өрсөлдөж буй The MongolZ багийн тоглогч Mzinho Faceit платформ дээр 7 хоногийн хугацаатай бандуулсан талаар мэдээлэв. Тэрээр тоглолтын үеэр хараал хэлж, маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар ийнхүү богино хугацааны хориг авсан бол хэрүүл өдөөсөн эсрэг талын тоглогч 12 сарын хугацаатай бандуулсан байна.

Controlez яваад, Senzu-ийн ирээдүй тодорхойгүй хэвээр, cobrazera элсэв

Багийн бүрэлдэхүүний хувьд The MongolZ-д шинээр нэгдээд байсан Controlez багаа сольж, The Huns-д элссэн. Түүний оронд багийн хуучин гишүүн Senzu үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирнэ гэх хүлээлт байсан ч Senzu өөр багийн саналыг нээлттэй авч үзэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

19 настай Senzu нь өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглоогүй бөгөөд тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэт сэлгээнд шилжүүлсэн. Улирлын төгсгөлийн хэсэгт, тэр дундаа Будапештийн Major-т оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт шалгарсан нь түүний жилийн эхний есөн сарын турш багтаа үзүүлсэн нөлөөг харуулсан гэж үздэг. Тухайн хугацаанд The MongolZ Esports World Cup-ын аварга болж, Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн билээ.

2026 он гарахаас өмнө Senzu The MongolZ-ийн өөр гурван тоглогчийн хамт Монголын “The Tonight Show”-д оролцсон нь шинэ онд эргэн ирж магадгүй гэх таамгийг хүчтэй болгосон. Гэвч баг арванхоёрдугаар сарын 31-нд The Huns багаас 20 настай Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг элсүүлснээ зарласан нь олон хүнийг гайхшруулсан юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Senzu олон улсын багт карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд шууд тоглолтод эргэн ороход бэлэн байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Туглук 1 сар 8, 2026 - 16:49

Ийм зүйл дахиж давтагдахгүй байгаасай л гэж хүсэж байна

Reply
Кехар 1 сар 8, 2026 - 16:55

Багийн нэр хүндэд нөлөөлж байгаа нь харамсалтай

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй