The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээнд оролцохоор уригдлаа

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
The MongolZ–Vitality шөнө тулах мөч: Budapest Major плей-офф эхэллээ

Монголын кибер спортын тэргүүлэгч баг The MongolZ дэлхийн хамгийн нэр хүндтэй лигүүдийн нэг болох ESL Pro League Season 23 тэмцээнд оролцох албан ёсны урилгаа хүлээн авлаа. Тэд дэлхийн чансааны ТОП-10-т багтсан амжилтаараа тэмцээний хоёрдугаар шатнаас (Stage 2) шууд оролцох эрхтэй болсон байна. Тэмцээний тухай ерөнхий мэдээлэл:

  • Тэмцээний нэр: ESL Pro League Season 23 (EPL S23).
  • Эхлэх хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 27.
  • Зохион байгуулагч: ESL.
  • Төрөл: Counter-Strike 2.

Оролцогч багууд

Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг багууд дараах байдлаар хуваагдан оролцоно. Хоёрдугаар шатны урилга (Global VRS Ranks 1-10):

  • FURIA
  • Team Spirit
  • Natus Vincere
  • MOUZ
  • FaZe Clan
  • The MongolZ
  • Aurora Gaming
  • B8

Нэгдүгээр шатны урилга (Global VRS Ranks 11-21 болон бүсийн шалгаруулалт):

  • Legacy, G2 Esports, Team Liquid, 3D MAX, Astralis, Heroic, pain Gaming, FUT Esports.
  • Ninjas in Pyjamas, Passion UA, PARIVISION, NRG, Gaimin Gladiators, Semperfi Esports, M80, Monte.
The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээнд оролцохоор уригдлаа

The MongolZ багийн залуус 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгтэйгээр энэхүү томоохон лигт амжилттай оролцож, дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэж байна. Фенүүд нь 2-р сарын 27-ноос эхлэн багийнхаа тоглолтыг шимтэн үзэх боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Есудер 1 сар 15, 2026 - 16:51

The MongolZ-д баяр хүргэе

Reply
Чингким 1 сар 15, 2026 - 16:57

Амжилт хүсье, сайн тоглоорой

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй