Wikipedia-ийн түүхэн дэх хамгийн их хандалттай 25 сэдвийг зарлалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Википедия

Wikimedia сан Wikipedia онлайн нэвтэрхий толь үүсгэн байгуулагдсанаас хойшхи түүхэн дэх хамгийн их хайгдсан 25 сэдвийн жагсаалтыг албан ёсоор танилцууллаа. Энэ тухай Америкийн Popular Science сэтгүүл мэдээлснийг Medee.news дамжуулсан байна. 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Wikipedia ашиглалтад орсноос хойш 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд одоо тус нэвтэрхий толь зөвхөн англи хэл дээр 7.1 сая гаруй өгүүлэлтэй болжээ.

Хамгийн их хандалт авсан сэдвүүд:

  • Нас баралтын жагсаалт: “Жил бүрийн нас баралтын жагсаалт” сэдэв бараг 650 сая хандалтаар жагсаалтыг хол тасархай тэргүүлжээ.
  • Улс орнууд ба Улс төрчид: Удаах байруудад АНУ (329 сая) болон Дональд Трамп (325 сая) орсон бол Хатан хаан Елизавета II, Энэтхэг, Барак Обама, Их Британи зэрэг өгүүллүүд шилдэгт багтсан байна.
  • Спорт ба Бизнесийн одууд: Хөлбөмбөгчин Криштиану Роналду болон тэрбумтан Илон Маск нар Wikipedia-ийн түүхэн дэх хамгийн их хайгдсан хүмүүсийн нэгээр тодорчээ.
  • Түүхэн үйл явдлууд: Дэлхийн II дайн болон Дэлхийн I дайнтай холбоотой мэдээллүүд хамгийн өндөр хандалттай сэдвүүдийн жагсаалтад багтсан байна.
  • Соёл урлаг ба Алдартнууд (160 сая орчим хандалт): Лионель Месси, Майкл Жексон, “Хаан ширээний тоглоом” цуврал, Адольф Гитлер, Эминем, Тейлор Свифт болон The Beatles хамтлаг жагсаалтыг үргэлжлүүлжээ.
  • Кино урлаг ба Бусад: Дуэйн Жонсон (141 сая), АНУ-ын ерөнхийлөгчдийн жагсаалт, Канад улс, Леди Гага, “Оскар”-ын шагнал, Фредди Меркьюри болон хамгийн их орлоготой киноны жагсаалт тус бүр 130 сая гаруй хандалт авсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй