Ч.Ганбат хөлбөмбөгийн ДАШТ-ийг гэрэл зургаар сурвалжилна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ч.Ганбат

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 22 хоног үлдээд байна. Дэлхий даяар сая сая үзэгчийн анхаарлыг татдаг уг тэмцээнд Монголын гэрэл зурагчин Ч.Ганбат анх удаа сурвалжлагчаар ажиллахаар болжээ.

Ч.Ганбат нь спортын томоохон арга хэмжээнд ажилласан арвин туршлагатай уран бүтээлч юм. Тэрээр өмнө нь өвлийн хоёр удаагийн, зуны дөрвөн удаагийн олимп болон Азийн зургаан наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байжээ.

Энэ удаагийн ДАШТ-ийг Монголд МҮОНТВ, NTV, Боловсрол, Сүлд гэсэн дөрвөн телевизээр шууд дамжуулан хүргэх аж. Ийнхүү хөлбөмбөгийн дэлхийн хамгийн том тэмцээнийг Монголын үзэгчид телевизээр хүлээн авч үзэх боломжтой байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй