Хэвлэлүүд: Д.Трамп болон түүний хөвгүүдэд татварын шалгалтаас чөлөөлөгдөх эрх олгожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын татварын байгууллагуудад Дональд Трамп, түүний том хөвгүүд болон “Trump Organization” компанийн эсрэг гомдол гаргах, татварын шалгалт хийхийг хориглохоор болсон байна. Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгчийн зүгээс АНУ-ын Татварын албаны эсрэг гаргасан 10 тэрбум ам.долларын нэхэмжлэл бүхий шүүхийн маргааныг талууд харилцан тохиролцож эцэслэх гэрээний хүрээнд хийгджээ.

Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны эх сурвалжтайгаар “Financial Times” сонин мэдээллээ.

АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш:

“Америкийн Нэгдсэн Улс яллахаас татгалзаж, хариуцлагаас чөлөөлөн, нэхэмжлэгч тус бүрийг аливаа шүүхийн нэхэмжлэлээс бүрмөсөн ангид байлгахаар шийдвэрлэлээ. Мөн ямарваа нэгэн гомдол, шаардлагаар тэднийг шүүхээр мөрдөн мөшгих эсвэл нэхэмжлэл гаргах эрхийг бүрмөсөн хасаж байна” хэмээн бичсэн байна.

Түүнчлэн Хууль зүйн яамны төлөөлөгч АНУ-ын Татварын албыг Трампын эсрэг гомдол гаргахыг хориглосон уг шийдвэр нь “зөвхөн аль хэдийн эхэлсэн байгаа шалгалтуудад хамаарна” гэдгийг тодотгожээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй