Натурын замыг Нарны замтай холбох шинэ холбоос зам баригдаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Натурын замыг Нарны замтай холбож авто зам барина

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой нэгэн чухал бүтээн байгуулалт эхэллээ. Тодруулбал, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу олны нэрлэж заншсанаар Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт шинэ авто зам барихаар болоод байна.

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл

Тус зам нь зөвхөн тээврийн хэрэгсэл зорчих хэсгээс гадна явган хүний зам, орчин үеийн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах иж бүрэн шугам сүлжээтэй байхаар төлөвлөгджээ.

Төслийн гол үзүүлэлтүүд:

  • Урт: 520 метр.
  • Хөдөлгөөний зохион байгуулалт: Натурын замаас Нарны зам чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй.
  • Гүйцэтгэгч: “Грэйт Роуд” ХХК.
  • Ашиглалтад орох хугацаа: 2026 оны аравдугаар сарын 1.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнийн мэдээлснээр, одоогоор замын трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх болон цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Эдгээр ажил дуусмагц зам барилгын үндсэн ажил эрчимжих юм.

“Тус зам ашиглалтад орсноор Нарны замын ачаалал тодорхой хэмжээгээр буурч, Натурын замтай холбогдсон шинэ холбоос бий болно” хэмээн албаныхан онцолж байна.

Шинэ зам ашиглалтад орсноор тухайн орчмын оршин суугчид болон зорчигчдын цагийг хэмнэсэн, түгжрэл багатай зорчих шинэ боломж нээгдэх нь ээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй