Казахстаны Спортын сайд шигшээ багийнхаа олимпын өмсгөлийн талаар тайлбар өглөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Казахстаны сайд яагаад Монголын багаас муу хувцастай байгаагаа тайлбарлав

Казахстаны Засгийн газрын ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Милан-Кортина 2026” өвлийн олимпод оролцох тус улсын баг тамирчдын хувцаслалтын асуудал олны анхаарлыг татлаа. Учир нь цахим орчинд Монголын баг тамирчдын ёслолын өмсгөлийг дэлхий нийтээрээ шагшин ярьж буй энэ үед Казахстаны шигшээ багийн хувцас харьцангуй даруухан байгааг сэтгүүлчид шүүмжлэн асуусан байна.

Казахстаны Спортын сайд Ербол Мырзабосынов уг асуудалд дараах тайлбарыг өгчээ:

  • Үндэсний үйлдвэрлэл: Казахстаны багийн ёслолын өмсгөлийг тус улсын дотоодын брэнд компани ямар нэгэн төлбөргүйгээр, үнэ төлбөргүй урлаж өгсөн байна.
  • Тамирчдын санал: Хувцасны загвар, загварчлалыг гаргахдаа тамирчид болон дасгалжуулагчдын санал хүсэлтийг шууд тусгасан бөгөөд тэдэнд бүрэн таалагдаж байгааг онцолсон юм.
  • Төсвийн хэмнэлт: Тэмцээн болон бэлтгэлийн хувцсыг дэлхийд алдартай “Under Armour” компаниар хийлгэсэн бөгөөд эдгээр бүх зардалд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй байна.
  • Дараагийн төлөвлөгөө: Тус улс Азийн наадмын өмнө шигшээ багийнхаа хувцаслалт дээр дахин тендер зарлаж, илүү чанартай загвар гаргахаар төлөвлөжээ.
Казахстаны Спортын сайд шигшээ багийнхаа олимпын өмсгөлийн талаар тайлбар өглөө

Сайдын хэлснээр, Монголчуудын цахим ертөнцийг шуугиулж буй өмсгөл нь ёслолын зориулалттай бөгөөд улс орнууд өөр өөрийн стратеги, төсвийн боломжийн дагуу хувцаслалтаа шийддэг байна. Казахстаны тал энэ жил гоёл чимэглэлээс илүүтэй дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, төсвийн мөнгө үрэхгүй байх тал дээр анхаарч ажилласан гэдгээ ийнхүү тайлбарлалаа. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс үндэсний соёлыг илтгэсэн, илүү өвөрмөц загвар гаргах боломж байсан гэх шүүмжлэл тасрахгүй байна.

Милан–Кортина 2026
Казахстаны Спортын сайд шигшээ багийнхаа олимпын өмсгөлийн талаар тайлбар өглөө

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй