Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хомсдохоос сэргийлэн зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг эрчимжүүлж байна. Энэхүү ажил нь хөхтөн амьтдын тархац судалгаанд үндэслэн тогтоосон 14 цэгт 2025 оны 11 дүгээр сараас хойш долоо хоног бүрийн давтамжтай тогтмол хийгдэж байгаа юм.
Өвс тэжээл байршуулсан байршлууд
Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2026 оны нэгдүгээр сарын 26 болон 29-ний өдрүүдэд дараах амнуудад нийт 120 боодол буюу 2.5 тонн өвс байршууллаа:
- Нүхтийн ам: 50 боодол өвс
- Хүрхрээгийн ам: Хоёр хэсэг газарт 40 боодол өвс
- Манзуширын ам: Өнөөдөр буюу 1-р сарын 29-нд 30 боодол өвс
Зураг: Богдхан уулын байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад өвс тавьж өгч буй үйл явц
Амьтны тухай хуулийн дагуу авч буй энэхүү арга хэмжээ нь зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг тогтвортой хадгалахад чухал ач холбогдолтой юм. Ялангуяа идэр есийн хүйтэн үргэлжилж, цас ихээр орсон энэ үед амьтдын байгалийн идэш тэжээл цасанд дарагдаж, хүртээмж нь багасдаг тул ийнхүү биотехникийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болдог байна.