АНУ-ын компани хиймэл оюунд суурилсан “Есүс”-тэй видео чатлах төлбөртэй үйлчилгээ гаргав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Just Like Me

Өмнөд Калифорнийн технологийн “Just Like Me” компани хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн Есүсийн аватар бүхий видео чатын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. Үйлчилгээний төлбөр нь нэг минутын 1.99 ам.доллар бөгөөд сарын 49.99 ам.доллар төлж 45 минут чатлах эрхтэй багцыг ч санал болгож байгаа аж. Энэ талаар “Vice” агентлаг мэдээллээ.

Уг аватарт “The Chosen” телесериалын Есүсийн дүрийг бүтээсэн жүжигчин Жонатан Румигийн төрхийг ашигласан байна. Хиймэл оюун ухааныг сургахдаа “Хаан Жеймсийн Библи” болон шашны олон төрлийн номлолуудыг ашиглажээ. Компанийн зүгээс энэхүү үйлчилгээ нь өдөр тутмын амьдралдаа чиглүүлэг хайж буй хэн бүхэнд “нигүүлсэнгүй хань” болох зорилготой гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн уг систем нь шашны байгууллага биш бөгөөд сүсэг бишрэл, санваартан эсвэл Ариун Судрыг орлохгүй гэдгийг тус компани онцгойлон анхааруулжээ. Гэвч шүүмжлэгчид шашны дүрийг ашиглан ашиг олох нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа төдийгүй хэрэглэгчид хиймэл оюунд сэтгэл зүйн хувьд хэт хамааралтай болох эрсдэлтэйг сануулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй