Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх талаарх мэдээллийг шинэчлэн найруулж, нэгтгэн хүргэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор эмнэлгүүдийн ажиллах тусгай хуваарийг гаргажээ. Баярын өдрүүдэд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цаг:
- Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд: Мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинетууд 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр (Битүүн) 10:00-14:00 цагийн хооронд ажиллана. Харин хоёрдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна.
- Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв: Хоёрдугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд тусламж үйлчилгээ үзүүлнэ.
- Өрхийн Эрүүл мэндийн төвүүд: Хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна.

Иргэд та бүхэн эрүүл мэндийн асуудлаар тодруулах зүйл гарвал 77990101 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. Баярын өдрүүдэд хоол ундаа тохируулан хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарал тавихыг зөвлөж байна.