Хунтайж асан Эндрюг баривчилж, 12 цагийн дараа суллажээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эндрю

Их Британийн Хаан III Чарльзын дүү, Жеффри Эпштейнтэй холбоотой дуулианы улмаас бүх хэргэм зэргээ хураалгасан Эндрю Маунтбеттен-Виндзор-ыг 2-р сарын 10-ны өдөр баривчилжээ.

Энэ талаар BBC агентлагт үндэслэн Medee.news мэдээллээ. Цагдаагийн газраас түүнийг албан тушаал хашиж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх сэжүүрээр саатуулсан байна.

Хэргийн нөхцөл байдал

Пүрэв гарагийн өглөө Норфолк гүнлиг дэх Сандрингем эдлэн рүү цагдаагийн автомашинууд нэвтэрч буй гэрэл зургууд хэвлэлээр цацагдсан юм. Британийн цагдаагийн газар хунтайж асан Эндрюг Жеффри Эпштейнд улсын нууцтай холбоотой болон албаны чухал материалыг дамжуулсан гэх гомдлыг шалгаж эхэлснээ мэдэгджээ.

АНУ-д нийтлэгдсэн Эпштейний хэрэгтэй холбоотой баримт бичгүүдээс үзэхэд Эндрю нь Сингапур, Хонконг болон Вьетнамд хийсэн айлчлалынхаа тайлан, мөн хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх нууц мэдээллийг Эпштейнд өгч байсан байж болзошгүй байна.

Баривчилгаа ба суллалт

  • Гомдол: Монарх засаглалыг эсэргүүцэгч “Republic” байгууллага Тэмз хөндийн цагдаагийн газарт хандан албан тушаалаа урвуулан ашигласан болон төрийн нууц задруулсан хэргээр мөрдөн шалгах хүсэлт гаргажээ.
  • Тайлбар: Пүрэв гарагт 66 нас хүрсэн Эндрю өөрт нь тулгаж буй бүх зэмлэлийг няцааж, ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.
  • Суллалт: Sky News-ийн мэдээлснээр, түүнийг цагдаагийн хэсэгт 12 цаг байцаасны эцэст сулласан бөгөөд тэрээр автомашинаар хэсгийг орхин явжээ.

Сануулахад, өнгөрсөн оны 10-р сард Хаан III Чарльз дүүгийнхээ “Хунтайж” цолыг хураасан бөгөөд үүнээс өмнө Эндрю өөрийн хүсэлтээр “Йоркийн гүн” цолноосоо татгалзаад байсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй