Шинэ нисэх буудал руу 24 цагийн турш автобус үйлчилж байна

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
чингис хаан аэропорт

Нийтийн тээврийн бодлогын газраас Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал (ОУНБ) чиглэлд олон улсын жишигт нийцсэн автобуснууд өдөр, шөнөгүй иргэдэд үйлчилж байгааг мэдээллээ. Ингэснээр иргэд нисэх буудал руу өөрийн хэрэгцээнд нийцүүлэн дараах гурван чиглэлийн автобусаар саадгүй зорчих боломжтой болсон юм.

Автобусны чиглэл болон зорчих тариф

Нисэх буудал руу зорчиход ашиглах үндсэн гурван чиглэл болон тэдгээрийн үнийн мэдээллийг хүргэж байна:

  • Х:19 (Сүхбаатарын талбай – Нисэх буудал): Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармаг, Буянт-Ухаа цогцолбороор дамжин өнгөрнө. Зорчих үнэ том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөг.
  • Х:20 (5 шар – Нисэх буудал): Архивын ерөнхий газрын замаар зорчино. Зорчих үнэ том хүн 10,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөг.
  • ШҮ:4 (Шөнийн автобус): Сүхбаатарын талбайгаас шөнийн цагаар шууд зорчих боломжтой. Үнэ том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөг.

Цагийн хуваарь болон үйлчилгээний нөхцөл

Х:19 чиглэлийн автобус Сүхбаатарын талбайгаас өглөө 05:55-аас эхлэн 21:00 цаг хүртэл тогтмол интервалтай хөдөлдөг бол Нисэх буудлаас хотын төв рүү 04:05-аас 23:10 цаг хүртэл тээвэрлэлт хийж байна. Шөнийн цагаар зорчих иргэд ШҮ:4 чиглэлийн автобусыг ашиглах боломжтой бөгөөд Сүхбаатарын талбайгаас 23:05 болон 02:05 цагт хөдөлж, шөнийн нислэгтэй иргэдэд үйлчилдэг.

Иргэд зорчихдоо бүх төрлийн картаар төлбөрөө төлж болохоос гадна UBCARD аппликейшн ашиглан суудлаа 3 хоногийн өмнөөс урьдчилан баталгаажуулах давуу талтай юм. Энэхүү үйлчилгээ нь нисэх буудал хүрэх таксины зардлыг хэмнэх төдийгүй аюулгүй, тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Начин 2 сар 20, 2026 - 13:42

Орой, шөнө нислэгтэй хүмүүст их дөхөм болох нь

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй