Гранитаар гоёсон ховорхон “Lincoln Continental” дуудлага худалдаанд гарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Mark IV Bugazzi

Mecum дуудлага худалдааны ордон “Mark IV Bugazzi” хэмээх ховор загварын купе автомашиныг худалдаалахаар болжээ.

1970-ад онд алдарт кастомайзер (автомашин шинэчлэн засварлагч) Жорж Баррисын “Hollywood Coach Builders” компани ийм загварын ердөө 12 автомашин үйлдвэрлэж байсан бөгөөд өнөөг хүртэл ердөө хоёр нь л хадгалагдаж үлдсэн гэх мэдээлэл бий. “Mark IV Bugazzi” нь кузов дизайны өвөрмөц шийдлээс гадна интерьер засал чимэглэлдээ байгалийн боржин (гранит) чулуун хавтан ашигласнаараа онцлог юм.

Уг төмөр хүлгийг 1973 оны “Lincoln Continental” купе загвар дээр суурилан бүтээсэн ч барокко хэв маягийн өвөрмөц төрхөөрөө эрс ялгардаг. Автомашинд шинэлэг дүр төрх оруулахын тулд инженерүүд бараг бүх их биеийн хавтанг сольжээ. Үүнээс гадна гэрэлтүүлгийн систем, өнцөг бүхий урд нүүр (радиаторын торон хаалт), гараар зурсан хойд хэсгийн хээ угалз болон өвөрмөц өнгөөрөө анхаарал татна. Цагаан хүрээтэй дугуй болон намсгасан явах эд анги нь машины ерөнхий дүр төрхийг гүйцээж өгчээ.

Интерьер засал чимэглэлийн хувьд төв удирдлагын хэсэг, арын суудлын дундах хаалт болон хаалганы дотор талын хавтангуудад боржин чулууг ашигласан байна. Мөн салон дотор савхин болон хээтэй даавуун материалыг хослуулан хэрэглэжээ. “Mark IV Bugazzi”-ийн бүрхүүл дор 7.5 литрийн V8 хөдөлгүүр байх бөгөөд зургаадугаар үеийн “Chevrolet Corvette”-ийн автомат хурдны хайрцагтай хоршсон байна.

Гранитаар гоёсон ховорхон Lincoln дуудлагаар зарагдана
Гранитаар гоёсон ховорхон Lincoln дуудлагаар зарагдана

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй