33 настай Селена Гомес найз бүсгүйчүүдийн хамт Мексикт амарч байх зуур түүний нөхөр, хөгжмийн продюсер Бенни Бланкогийн үйлдэл цахим орчныг цочирдуулаад байна. Өдгөө 38 настай уран бүтээлч Бланко рэпэр Лил Дики болон түүний эхнэр Кристин Баталукко нартай хамтран “Friends Keep Secrets” нэртэй шинэ подкаст эхлүүлжээ.
Подкастын эхний дугаарын үеэр Бенни буйдан дээр хөлөө дэрэн дээр тавин тухалж, хөтлөгчидтэйгөө ярилцсан байна. Гэвч энэ үед түүний бохир заваан, тоос шороо болсон хөлийн ул нь камерт илхэн харагдсан нь асуудлын гол болов.
Цахим хэрэглэгчид үүнийг хараад зүгээр өнгөрсөнгүй: “Ямар аймаар юм бэ, бараг л паникд орлоо“, “Дэлхийн хамаг эрчүүд байхад Селена яаж яваад хамгийн арчаагүй хүнтэй нь суучихав аа?“, “Үнэхээр зэвүүцмээр юм, Селена яаж ийм хүнтэй хамт амьдардаг байна аа?“, “Ийм байж тэр Селенад хүрч зүрхэлдэг гэж үү?“, “Селена, хонгор минь, салахад оройтоогүй байна шүү” хэмээн сэтгэгдлүүд хөвөрчээ.

Бланкогийн ариун цэвэр сахидаггүй зуршилтай холбоотой маргаан үүгээр дуусахгүй. Тэрээр 2025 оны эхээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өдөр бүр шүршүүрт ордоггүй тухайгаа хүлээн зөвшөөрч байжээ. Бенни “Миний таньдаг зарим хүмүүс өдөрт 2-3 удаа усанд ордог. Гэхдээ миний бодлоор тэгэх нь арьсны байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, хуурайшуулдаг” хэмээн ярьж байсан удаатай.