Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 1-р сарын 20-ноос эхэлж, нийт 385 цэгээр дамжин иргэдэд хүрч байна. Иргэдийн хэрэгцээ, худалдан авалтын эрэлттэй уялдуулан худалдааг 3-р сарын 7-ныг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь килограмм тутам 13,000 төгрөгөөр, үхрийн махыг килограмм тутам 15,000 төгрөгөөр борлуулж байна. Нийслэлийн хаврын улирлын хэрэглээнд зориулан есөн аж ахуйн нэгжийн бэлтгэсэн 5,016 тонн нөөцийн махыг нийлүүлж байгаа бөгөөд чанар, стандартын шаардлага хангасан гулууз мах худалдаанд гарч байгаа гэж мэдээлэв.
Өргөтгөсөн худалдаа явагдах байршлууд:
- Жуковын талбай
- Жанжингийн гэрийн буйр
- Баянгол дүүрэг, 6-р хороо (байрны гадна талбай)
- Хос өргөө хотхон, 21-р байрны урд тал
- Шинэ Улаанбаатар Драгон Терминал (гадна талбай)
- Орбитын тойрог
- Сүхбаатар дүүрэг, 15-р хороо (байрны гадна талбай)
- Титан төвийн авто зогсоол
- Тусгаар тогтнолын талбай