ДЭМБ болзошгүй цөмийн ослын аюулд бэлтгэж эхэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Балхи

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Ойрхи Дорнод дахь хурцадмал байдалтай холбоотойгоор цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй нөхцөл байдалд бэлтгэж байна.

Medee.news сайтын мэдээлснээр, ДЭМБ-ын Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутгийн товчооны захирал Ханан Балхи Politico хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурджээ. Тэрээр “Хамгийн муу хувилбар бол цөмийн осол бөгөөд энэ нь бидний санааг хамгийн их зовоож буй асуудал болоод байна” хэмээн онцолсон байна.

Балхигийн хэлснээр ДЭМБ-ын бие бүрэлдэхүүн атомын бөмбөг дэлбэрэх эсвэл цөмийн байгууламж руу халдах зэрэг “өргөн хүрээний” цөмийн аюулд бэлтгэгдсэн байгаа аж. Гэсэн хэдий ч тэрээр цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд дэлхий дахинд учрах асар их хохирлыг ямар ч бэлтгэл ажил бүрэн зогсоож эсвэл урьдчилан сэргийлж чадахгүй гэдгийг санууллаа. ДЭМБ-ын төлөөлөгчийн үзэж байгаагаар, хэрэв ийм зүйл тохиолдвол түүний сөрөг үр дагавар хэдэн арван жилийн турш арилахгүй юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй