Орос-Украины мөргөлдөөнийг эцэслэх зорилготой энхийн хэлэлцээ ойрын өдрүүдэд сэргэх гэж байна. Украины албаны төлөөлөгчид хэдийнэ АНУ-ыг зорин замдаа гарчээ.
Энэ тухай “РБК-Украина” агентлаг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн үдшийн мэдэгдлээс иш татан мэдээллээ.
“Украины баг буюу хэлэлцээрийн хэсгийн улс төрийн төлөөлөгчид хэдийнэ замдаа гарсан. Энэ бямба гарагт (3-р сарын 21-нд) бид АНУ-д уулзалт хийхээр төлөвлөж байна” гэж Ерөнхийлөгч онцолсон байна.
Тэрээр хэлэлцээний явцын талаар Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирилл Буданов болон Дээд Рада дахь “Ардын зарц” фракцын дарга Давид Арахамия нартай нарийвчлан зөвлөлдсөн байна. Мөн тус уулзалтад Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн дэд дарга Сергей Кислица оролцох ажээ.