Саудын Арабын “Аль-Наср” клуб багийнхаа ахлагч Криштиану Роналдугийн 16 настай хүү бага Криштиану Роналдуг ирэх улирлаас эхлэн үндсэн багийнхаа бүрэлдэхүүнд оруулах боломжийг судалж эхэлжээ. Энэхүү мэдээллийг нэрт инсайдер Фабрицио Романо “Alweeamnews” агентлагийн мэдээллээс иш татан дамжууллаа.
Португалийн залуучуудын шигшээ багийн тоглогч хүү ирэх зургаадугаар сард 16 нас хүрэх юм. “Аль-Наср” клуб түүний ур чадварын өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд карьерынх нь ирээдүйн төлөвлөгөөг гаргахдаа үндсэн багт багтаах хувилбарыг нэн тэргүүнд авч үзэж байгаа аж.
Криштиану Роналдугийн хувьд 2023 оноос хойш тус клубийн төлөө тоглож буй. Өдгөө 41 настай домогт довтлогч энэ улиралд Саудын Арабын Про лигийн 25 тоглолтод оролцохдоо 24 гол оруулж, хоёр голын дамжуулалт өгөөд байна. Түүний баг нэг тоглолт илүү хийсэн ч “Аль-Хиляль”-аас найман онооны зөрүүтэйгээр хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байгаа юм.