Хот нийтийн аж ахуйн салбарт 300 техникээр шинэчлэл хийв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ

Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд хот нийтийн аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ. 2025 оны байдлаар нийслэлийн төсвийн санхүүжилтээр 300 орчим тусгай зориулалтын машин механизмыг шинээр авч, салбарын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Уг шинэчлэл нь хотын цэвэрлэгээ, засвар үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах чухал алхам болов.

Шинээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хотын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг дараах байгууллагуудад хуваарилан, ашиглалтад оруулаад байна. Үүнд:

  • Нийслэлийн есөн дүүргийн тохижилтын албадууд;
  • Геодези, усны барилга байгууламжийн газар;
  • Хот тохижилтын газар;
  • Ус сувгийн удирдах газар болон бусад мэргэжлийн байгууллагууд.

Энэхүү парк шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэгч байгууллагуудад санхүүгийн дарамт учруулахгүй байх уян хатан нөхцөлийг бүрдүүлжээ. Машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаа төлбөргүй бөгөөд хүүгүй лизингээр олгосон нь онцлог юм. Сар бүрийн ашиглалтын төлбөрөөс төвлөрөх хөрөнгөөр тусгай сан бүрдүүлж, цаашид парк шинэчлэлийг тогтмол, тасралтгүй хийх тогтвортой тогтолцоог ийнхүү бий болгосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй