“Улаанбаатар марафон-2026”: Бүртгэлээ баталгаажуулах эцсийн хугацаа ойртлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар марафон-2026

Нийслэл хотын хамгийн том спортлог баяр болох Улаанбаатар марафон-2026 олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тоолбол ердөө гуравхан хоног үлдээд байна. Зохион байгуулах хорооны мэдээлснээр, гүйлт сонирхогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэх ажээ.

Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус марафонд оролцохоор одоогийн байдлаар 18 мянга гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байна. Хэрэв та хараахан бүртгүүлж амжаагүй бол Hipay аппликейшн эсвэл албан ёсны ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэлээ баталгаажуулах боломжтой юм.

Насны хязгааргүй, долоон төрлийн сонголт

Улаанбаатар марафон нь зөвхөн мэргэжлийн тамирчдад зориулагдаагүй бөгөөд бүх насны иргэдэд нээлттэй гэдгээрээ онцлогтой. Оролцогчид өөрийн биеийн бэлтгэл сургуулилт болон насны онцлогтоо тохируулан бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэлх долоон өөр төрлийн зайн ангиллаас сонголт хийх боломжтой.

Тиймээс та өөрийн бэлтгэлийн түвшинд нийцэх зайн төрлийг зөв сонгож, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө амжиж бүртгүүлэн, нийслэлийн хамгийн том гүйлтийн баярт нэгдээрэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй