“Хаан Жэймс” хочит Леброн Жэймс сагсан бөмбөгийн түүхэнд дахин нэгэн шинэ хуудас нээлээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) плей-оффын тоглолтуудад нийт 500 удаа бөмбөг таслалт хийсэн түүхэн дэх анхны тоглогчоор тэрээр тодорлоо.
NBA-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Лос-Анжелес Лэйкерс” багийн 41 настай жижиг довтлогч, лигийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймс энэхүү гайхалтай амжилтын эзэн болсон байна. Түүний араас жагсаалтын хоёрдугаар байрт Скотти Пиппен 395 бөмбөг таслалттайгаар бичигддэг бол домогт Майкл Жордан 376 таслалттайгаар гуравдугаарт жагсаж байна.
Одоогоор “Лэйкерс” баг плей-оффын эхний шатанд (1/8 шигшээ) Техас мужийн “Хьюстон Рокетс” багтай тулж байгаа бөгөөд цувралын харьцаа 3-2-оор “Нуурнууд” давамгайлж байна.