“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн оролцохоор бүртгүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Улаанбаатар Марафон 2025”

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Уг арга хэмжээ нийслэл хотод 11 дэх удаагаа болох юм.

Марафонд оролцох иргэдийн бүртгэлийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авчээ. Энэ жилийн “Улаанбаатар марафон-2026”-д нийт 46306 хүн бүртгүүлсэн байна.

Гүйлтийн төрлүүд:

  1. Бүтэн марафон – 42 км 195м
  2. Хагас марафон – 21 км 095м
  3. Спорт гүйлт – 10 км
  4. Эрүүл мэндийн гүйлт – 5 км
  5. Гэр бүлийн гүйлт – 1.5 км

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй