Вакцины талаар ташаа мэдээлэл тараавал хариуцлага хүлээнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Вакцины

Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний асуудлыг хэлэлцэж, дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улс даяар зохион байгуулах, эмчилгээ, оношилгооны зардалд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хяналт тавих, хамрагдаагүй суралцагчдыг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг Боловсролын сайд П.Наранбаяр болон Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.

Түүнчлэн, Баяр наадамтай холбогдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжих үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцоолсон байна. Хичээл эхлэх үеэс Улаанбурхан өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчнүүдтэй хамт дэгдэх эрсдэл өндөр байгаа тул нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн байна.

Мөн улаанбурхан өвчний вакциныг эрсдэлтэй гэж олон нийтэд ташаа мэдээлэл тарааж буй иргэдэд хариуцлага тооцох асуудлыг цагдаа, хуулийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment