Тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк нэг байр сууринд хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар

Ахмад настнуудын зүгээс тэтгэврийн зээлд тавьсан өр-орлогын 50/50 хязгаарлалтыг эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд тэтгэвэр барьцаалсан зээлд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй байхаар хоёр тал санал нэгдсэн байна.

Тэд тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тусгаарлан авч үзэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ шийдвэр нь ахмадуудад учирч буй хүндрэл, шаардлагыг бодитойгоор харгалзсан алхам боллоо. Иймд ирэх Даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, энэ асуудлыг албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай байгааг онцолж, Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллахыг хүссэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment