146 төрлийн бизнесийг зөвшөөрөлгүйгээр шууд эхлүүлэх шинэ боломж нээгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
146 төрлийн бизнесийг зөвшөөрөлгүйгээр шууд эхлүүлэх шинэ боломж нээгдлээ

Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 146 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн шат дамжлагаас чөлөөлсөн талаар мэдээллээ. Үүнд дугуйн засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг иргэдийн өдөр тутамд хамгийн түгээмэл хэрэгцээтэй үйлчилгээний чиглэлүүд багтаж байна.

Шинэ зохицуулалтын дагуу иргэд www.e-business.mn системээр дамжуулан гар утсаараа мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл, бизнесээ эхлүүлэхээс өмнө төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах зэрэг нэмэлт бичиг баримтын шаардлага тавигдахгүй болсон байна. Харин үйл ажиллагаа эхэлсний дараа холбогдох байгууллагууд хяналт шалгалт, дүгнэлтээ хийж ажиллахаар зохицуулжээ.

Ингэснээр бизнес эрхлэх орчныг илүү хөнгөвчилж, иргэдийг ажлаа хурдан эхлүүлэх, цаг хугацаа болон зардлаа хэмнэх нөхцөл бүрдэж эхэлж байна.

146 төрлийн бизнесийг зөвшөөрөлгүйгээр шууд эхлүүлэх шинэ боломж нээгдлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй