Япон Улсын Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” музейд зочиллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Япон Улсын Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” музейд зочиллоо

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр Монголын түүх, соёлын үнэт өвийг хадгалдаг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Хүндэт зочныг музейн захирал, академич С.Чулуун болон албаны бусад төлөөлөгчид ёслол төгөлдөр угтан авч, музейн үзмэр, танхимуудыг танилцуулсан байна.

Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд уг арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар долдугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй юм.

Тус төрийн айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын хувьд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны төрийн айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтойд тооцогдож байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон Улсын Эзэн Хаан Нарүхито нар уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцаа, ард иргэдийн нөхөрлөлийг улам гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment