Table of Contents
Монголын орчин үеийн рок урсгалыг төлөөлдөг “Blindfold” хамтлаг анх удаа Зүүн Өмнөд Азийн нэр хүндтэй хөгжмийн фестиваль болох “AXEAN Music Showcase”-д оролцох урилга авчээ. Жил бүр энэхүү арга хэмжээнд 30 гаруй улс орны 200 гаруй уран бүтээлч, 240 төлөөлөгч оролцдог бөгөөд энэ жилийн наадам есдүгээр сард Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах юм. Үзэгчдэд 40-өөс дээш хамтлаг, уран бүтээлч өөрсдийн хөгжмийг хүргэхээр бэлтгэж байна.
Монгол хамтлагийг энэ фестивальд уригдсан нь тус улсын дуу хөгжмийн салбарт томоохон ололт бөгөөд олон улсад гарч, гадаадын продюсер, агентлагуудтай холбогдох шинэ боломж нээгдэж байна. “AXEAN”-д зөвхөн уран бүтээлчид бус, хөгжмийн зах зээлийн мэргэжилтнүүд, студи, продюсерууд хүрэлцэн ирж, авьяастай залууст хамтран ажиллах санал тавьдаг гэдгээрээ онцлог. Тиймээс “Blindfold” хамтлаг энэ үнэт боломжийг алдалгүй ашиглахын тулд оролцох зардлаа бүрдүүлэхээр хандивын аян эхлүүлжээ.
Та хэрхэн тусалж болох вэ?
Фестивалийн зардалд нислэгийн тийз, техник хэрэгслийн зөөвөр, маркетингийн үйл ажиллагаа болон баримтат кино бэлтгэх ажил багтсан байна. Хэрэв та Монголын хөгжмийн салбарын олон улсын хөгжлийг дэмжихийг хүсвэл тус төслийн хандивын хуудсаар дамжуулан дэмжлэг үзүүлж болно.
Төслийн хандивын аян нь Монголын анхны, цорын ганц хамтын санхүүжилтийн платформ болох Fundea-гаар дамжин явагдаж байна. Уг платформ дээр төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, хандив өгсөн хүмүүсийн нэр болон дүн зэрэг бүх зүйл ил тод байршдаг тул итгэлтэйгээр оролцох боломжтой.
Яагаад Fundea-г ашиглах ёстой вэ?
Ихэнх уран бүтээлч, гарааны бизнесүүд хөрөнгө босгохын тулд дараах бэрхшээлтэй сонголтуудтай тулгардаг:
- Банк, санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй, барьцаатай зээл авах
- Хөрөнгө оруулагч олох
Fundea нь энэ асуудлыг шийдэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн санаагаа олон нийтэд танилцуулан, дэмжигчдээс шууд санхүүжилт авах боломжийг олгодог. Энэхүү платформ дээр дараах гурван төрлийн хамтын санхүүжилт хэрэгждэг:
- Хандивын үндсэн дээр
- Урамшууллын зарчмаар
- Хувьцааны хэлбэрээр
Дэмжигчдэд зориулсан урамшуулал
Blindfold хамтлагийг дэмжсэн хандивлагч бүрт дараах урамшууллуудыг санал болгож байна:
- AXEAN фестивалийн тухай баримтат кинонд таны нэрийг талархлын хэсэгт оруулах
- Хамтлагийн нэр бүхий дурсгалын зүүлт, подволк зэрэг бүтээгдэхүүн
- Тоглолтын урилга, ховор цуглуулгын пянз авах боломж
Энэхүү фестивальд оролцох нь Blindfold хамтлагийн хувьд карьераа дараагийн шатанд гаргах түүхэн боломж бөгөөд Монголын хөгжмийн нэр хүндийг олон улсад таниулах нэг чухал алхам болох юм.