Азийн Челленж лигийн хэсгийн шатны сугалааны тохирол өнөөдөр болж, багуудын хуваарилалт тодорлоо.
Монголын Дээд лигийн сүүлийн хоёр улирал дараалан түрүүлсэн “СП Фалконс” тэгшитгэлийн шатанд Тайванийн “Тайчунг Футуро” багийг 3:1-ээр буулган авч, хэсгийн шатанд шалгарсан билээ.
“Фалконс” баг энэ удаа “D” хэсэгт орж, дараах өрсөлдөгчидтэй хүч үзэхээр боллоо.
- Филиппиний “Manila Digger”
- Камбожийн “PKR Svay Rieng”
- Лаосийн “Ezra”
Энэ хэсгийн бүх тоглолт Камбож улсад 10-р сарын 26-наас 11-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдана. Хэсгээс эхний хоёр байр эзэлсэн баг хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно.