“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

Монголын эзэнт гүрний түүхийн шинэ өнцөг, мартагдсан хотуудын нууцыг дэлгэн харуулах “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд үзэгчдийн хүртээл болно.

Энэхүү бүтээл нь Францын медиа компани, түүхч Marie Favereau болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бөгөөд Чингис хааны түүхийн талаар шинэ мэдээлэл, сонирхолтой баримтуудыг дэлхийтэй хуваалцаж байна.

Кино нь франц хэлээр бүтээгдэж, монгол хадмал орчуулгатайгаар гарна. Нээлт есдүгээр сарын 20-нд “Тэнгис” кино театрт болох бөгөөд үзэгчдэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Түүнчлэн Marie Favereau болон археологийн багийнхан энэ өдөр үзэгчидтэй уулзалт хийхээр Монголд хүрэлцэн ирэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй