Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн “FIBA 3×3 Women’s Series” (WS) буюу мэргэжлийн “Pro” ангиллын 2025 оны улирал өчигдөр “Shanghai Final” тэмцээнээр өндөрлөлөө. Энэ жилийн турш 14 өөр хотод зохион байгуулагдсан нийт 14 stop-д 60 баг өрсөлдсөнөөс шилдэг долоон баг финалд шалгарсан юм.
Монголын “Улаанбаатар Амазонс” баг улирлын турш 6 stop-д оролцож, нийт 60 багаас VI байрт жагссан үзүүлэлтээр анх удаа өөрсдийн амжилтаар финалын шатанд шалгарч, дэлхийн шилдэг найман багийн тоонд багтан өрсөлдөв. Финалын шатанд хэсгээсээ гарч чадсан манай баг эцсийн дүнд VI байр эзэлж, 24 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Энэ улирлын “UB Amazons”-ын амжилтууд:
- Chengdu WS – 3-р байр (8,000 ам.доллар)
- Marseille WS – 3-р байр (8,000 ам.доллар)
- Ulaanbaatar WS – 7-р байр (2,000 ам.доллар)
- Jakarta WS – 4-р байр (6,000 ам.доллар)
- Bordeaux WS – 7-р байр (2,000 ам.доллар)
- Debrecen WS – 7-р байр (2,000 ам.доллар)
Ингэснээр “UB Amazons” баг энэ жил WS Final-д Ази тивээс ганцаараа шалгарсан бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн түүхэнд томоохон амжилт бүртгэгдлээ.