Table of Contents
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр тавьсан байр суурь
УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байх үеэр гишүүн М.Нарантуяа (Нара) нийгмийн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр сүүлийн үед гарч буй аймшигт гэмт хэрэгтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээх асуудлыг судлах шаардлагатай гэж үзэж байна.
М.Нарантуяагийн хэлсэн үг
Тэрбээр:
*“Төсвөөс гадна цаг үеийн асуудлаар дуу хоолойгоо илэрхийлмээр байна. Нийгэмд аймшигтай гэмт хэргүүд гараад байна. Үүнээс үүдэн маш олон иргэн цаазын ялыг сэргээх талаар дуугарч байгаа. Гэтэл гишүүд хүн алах тухай ярьж байна гээд байх юм. Энэ бол зүгээр байгаа хүнийг алах тухай биш юм.
Хүний амь насыг онц ноцтойгоор бүрэлгэж, удаа дараа аллага үйлдэж тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харгисаар хядаж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах вэ.
Тиймээс УИХ-ын даргаас ажлын хэсэг байгуулаад, цаазын ялын талаар судалж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна.
Х.Тэмүүжин гишүүн “Цаазын ялаар попорч болохгүй” гэж байна. Попроод байсан юм алга. Цаазын ялгүйгээр иргэнээ, хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах арга байна уу. Ийм асуудлыг мэргэжлийн хуульч, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс судлаад, санаачлаад явах ёстой”* гэж мэдэгдлээ.
Цаашдын алхам
Ийнхүү М.Нарантуяа гишүүн цаазын ялын талаар ажлын хэсэг байгуулж, судалгаа хийх саналаа албан ёсоор тавьсан бөгөөд энэ асуудал цаашид парламентад өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх магадлалтай байна.