Дүүжин тээврийн шинэ системийн хүчин чадал ба ашигласан технологи

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дүүжин тээвэр 98 кабинтай, оргил үедээ 2320 зорчигч тээвэрлэнэ

Улаанбаатар хотын дүүжин тээврийн шинэ систем нь нийт 98 кабинтайгаар үйлчилж, оргил цагийн үед нэг цагт 2320 зорчигч тээвэрлэх боломжтойгоороо онцлог юм. Тээврийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах үүднээс бүх эд ангийг “Пома групп” нийлүүлж, угсралтын ажлыг Францын инженерүүдийн удирдлага дор хийж байна.

Ашигласан материал ба стандарт

  • Газар хөдлөлтөд тэсвэртэй бүтэц: Энэхүү төслийн хүрээнд HRB500E маркийн өндөр чанартай арматурыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь 8 баллын газар хөдлөлтийн үед ч тэсвэрлэх чадвартай.
  • Ган татлага: Нийт 216 ширхэг бүхий ган татлага ашигласан нь олон улсын техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан.
  • Өндөр тулгуур багана: Хамгийн өндөр багана нь 42 метрийн өндөртэй бөгөөд L360M-PSL2 маркийн ган, С30 маркийн бетон, HRB500E арматур зэрэг бат бөх материал ашиглажээ.

Аюулгүй ажиллагааны тусгай шийдлүүд

Өвлийн улиралд мөс, цасанд дарагдах эрсдэлийг бууруулахын тулд тусгай мөс хусагч төхөөрөмжийг суурилуулсан. Энэ нь зорчигчдын аюулгүй, саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилготой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй