Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх тухай хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанд 114 гишүүн ирцээ бүртгүүлж, хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн
- 102 нь зөвшөөрч,
- 89.5 хувийн саналаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг баталлаа.
Урьдчилсан шийдвэр
Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) өчигдөр буюу 2025 оны 10-р сарын 16-нд хуралдаж, Д.Амарбаясгаланг чөлөөлөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Ингэснээр Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас албан ёсоор чөлөөлөгдөж, дараагийн УИХ-ын даргыг томилох асуудал ойрын хугацаанд хэлэлцэгдэх юм.