Урлагийн 40 жилийн гал дөл Дарханд дүрэлзэнэ
Монгол Улсын Гавьяат жүжигчин, орчин үеийн хөгжмийн урсгалаар шинэчлэл авчирсан дуучин Т.Ариунаа уран бүтээлийнхээ 40 жилийн ойд зориулсан “Зүрх асна” нэртэй супер шоугаа энэ оны наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай тоглосон билээ.
Тэгвэл тэрбээр энэхүү галтай, сэтгэл хөдлөм тоглолтоо Дархан хотын үзэгчдэд зориулан дахин толилуулах гэж байна.
Дархан хотын үзэгчдэд зориулсан бэлэг
“Зүрх асна” тоглолт арваннэгдүгээр сарын 14-нд Дархан хотын “Darhan United Arena”-д болох бөгөөд хөгжмийн фэнүүдэд шинэ эрч хүч, дурсамж дүүрэн үдэш бэлэглэхээр бэлтгэл ажил ид өрнөж байна.
Тоглолтын тасалбарыг Shoppy.mn цахим хуудсаар худалдаалж байгаа бөгөөд нийслэлд болсон тоглолтын адил том хэмжээний тайз, гэрэлтүүлэг, амьд хөгжим, бүжгийн үзүүлбэрүүд багтах юм.
Т.Ариунаагийн “Зүрх асна” шоу нь Монголын поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө, сэтгэл шингэсэн уран бүтээлийн баярыг дахин мэдрүүлэх онцгой арга хэмжээ болохыг уран бүтээлчийн баг онцолжээ.