Япон улс Токио–Нью-Йорк чиглэлд 60 минутын сансрын нислэг үйлдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Nippon Travel Agency

Японы аялал жуулчлалын компани Nippon Travel Agency сансрын орон зайгаар дамжих ракетаар зорчигч тээвэрлэх үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа.

Medee.news-ийн мэдээлснээр, энэхүү үйлчилгээ 2030-аад онд эхэлж, зорчигчдод Токиогоос Нью-Йорк зэрэг АНУ-ын хотууд руу ердөө 60 минутын дотор зорчих боломж олгоно.

Нэг ирж буцах нислэгийн үнэ 100 сая иен буюу ойролцоогоор 657 мянган ам.доллар байх аж. Төслийг олон дахин ашиглах боломжтой пуужингийн систем бүтээдэг нэгэн стартап компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Үйлчилгээний урьдчилсан захиалгыг 2026 оны санхүүгийн жилд эхлүүлэх бөгөөд дараагийн шатанд сансрын хоол амтлах туршлага, газрын аялал зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. 2040 он гэхэд орбитын аяллын үйлчилгээ бүрэн нэвтрэхээр төлөвлөгдсөн байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Nippon Travel Agency аяллын бүтээгдэхүүн, маркетингийн стратегийг боловсруулж, харин Innovative Space Carrier компанийн ерөнхийлөгч Кодзиро Хатада “бид нислэгийн тоог нэмэгдүүлж, үнийг бууруулахын төлөө ажиллана” гэж мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй