BTS хамтлаг цэргийн албаны дараа шинэ цомог ба дэлхийн томоохон аялан тоглолтод бэлтгэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS

Өмнөд Солонгосын домогт бойз-бэнд BTS цэргийн албанаас бүрэн чөлөөлөгдсөний дараа карьера дахь хамгийн том аялан тоглолт болон шинэ цомгийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар Bloomberg агентлаг мэдээлснийг Medee.news дамжуулсан байна.

Энэхүү аялан тоглолт нь 2019 оноос хойш анх удаа болох бүрэн хэмжээний концертын цуврал байх бөгөөд BTS гишүүдийн цэргийн албанд явахаас үүдэн хамтлагийн үйл ажиллагаа түр завсарласан билээ.

Big Hit Music лейблийн төлөөлөгчид хэлэхдээ, аялан тоглолтын нэг бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл ба цар хүрээ одоогоор хэлэлцүүлгийн шатанд байгаа, албан ёсоор батлагдаагүй гэв. Гэсэн хэдий ч хамтлаг сүүлийн саруудад шинэ цомог дээр идэвхтэй ажиллаж байгаа талаар дотоод эх сурвалжууд мэдээлсэн байна.

Шинэ альбомын нээлт 2026 оны 3-р сарын сүүлээр гарах төлөвтэй бөгөөд энэ нь BTS-ийн сүүлийн зургаан жилд гаргах анхны бүрэн хэмжээний цомог юм.

BTS нь 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлага дор дебют хийсэн Өмнөд Солонгосын алдарт бойз-бэнд юм. Тэдний фэнүүд, өөрөөр ARMY хэмээн нэрлэгддэг бүлэг, дэлхийн хамгийн том фэндомын нэгийг бүрдүүлдэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй