Н.Учрал УИХ-ын даргаар албан ёсоор томилогдлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Учрал

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ням-Осорын Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэнээр МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаар томилогджээ.

Түүний боловсрол, ажлын туршлагыг тоймловол өсвөр наснаасаа эхлээд олон улсын түвшний сургалт эзэмшсэн байна. Нам төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн нь түүнийг энэ албанд тохирох нэгэн болохыг илтгэж байгаа юм.

Боловсрол:

  • 2003 онд Их Засаг лицей сургууль
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор

Ажилласан байдал:

  • 2007-2008 онд «Их засаг» олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч
  • 2015 оноос «Yes Mongolia» Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн\СХД\
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын Байнгын хорооны дарга
  • 2020-2024 онд УИХ-ын гишүүн\СХД\
  • 2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2023 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2024 онд УИХ-ын гишүүн\СБД\
  • 2024-2025 онд ЗГХЭГ-ын дарга
  • 2025 оноос Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • 2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар сонгогдсон.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй