УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатар томилогдохоор боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Наранбаатар

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /ТБХ/ өнөөдрийн буюу 2025 оны 12-р сарын 04-ний хуралдаанаар чухал шийдвэр гаргалаа. Уг хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад томилох саналыг хэлэлцэн, хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Ингэснээр тэрээр албан ёсоор ТБХ-ны даргаар томилогдохоор болж байна.

Нэр дэвшигчийн танилцуулга

Нэр дэвшигч Н.Наранбаатар нь 1974 онд төрсөн, гэр бүлтэй, эдийн засаг, нягтлан бодогчийн мэргэжилтэй. Түүний боловсролын болон ажлын туршлагыг доор дэлгэрэнгүй дурдъя.

Боловсрол

  • 1992 он: Өмнөговь аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1996 он: Цэргийн их сургууль
  • 2011 он: АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль

Ажлын туршлага

Н.Наранбаатар гишүүн нь төрийн болон хувийн хэвшилд өндөр албан тушаал хашиж, өргөн туршлага хуримтлуулсан нэгэн юм.

  • 1996-1998: Цэргийн их сургуульд багш.
  • 1998-2002: Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн.
  • 2002-2004: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга.
  • 2004-2009: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга.
  • 2011-2015: “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал.
  • 2016-2020: Өмнөговь аймгийн Засаг дарга.
  • 2020 оноос одоог хүртэл: Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, түүнийг томилуулах санал тавихдаа, Н.Наранбаатарын парламентад ажилласан байдал, арвин боловсрол, мэдлэг, удирдах туршлагыг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн болохыг онцлон тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй