Холимог тулааны ертөнцөд Монгол Улсын тамирчин, «ONE Championship» холбооны шинэхэн дэлхийн аварга Б.Энх-Оргил болон Бразилийн алдарт тулаанч Фабрисио де Андраде нарын хооронд дахин тулалдах асуудал яригдаж эхэллээ.
Б.Энх-Оргил саяхан «ONE Championship» холбооны «Bantamweight» (65.8 кг) жингийн аваргын бүсийн төлөө 2023 оноос хойш хаанчилж байсан «Гайхамшигт хүү» хочит Фабрисио де Андрадег буулган авч, түүхэн ялалт байгуулан дэлхийн аварга болсон билээ.
Даагаа Нэхэх Хүсэлт
Дэлхийн аваргын суудлаа Монгол тулаанчид алдсан Фабрисио де Андраде өөрийн цахим хуудаснаа дамжуулан реванш буюу даагаа нэхэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр:
«Б.Энх-Оргилтой дахин тулалдмаар байна» хэмээн албан ёсоор уриалсан байна.
Бразил тулаанчийн хувьд энэхүү ялагдал нь түүний карьер дахь томоохон цохилт болсон бөгөөд алдсан бүсээ эргүүлэн авахын тулд ийнхүү дараагийн тулааныг тэсэн ядан хүлээж буйгаа ийнхүү зарлалаа.