Анджелина Жоли Хагалгааны Дараах Шархаа Анх Удаа Ил Гргалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Анджелина Джоли

Америкийн нэрт жүжигчин Анджелина Жоли хөхний булчирхайгаа авахуулах хагалгааны дараа биед нь үлдсэн шарх сорвио анх удаа олон нийтэд ил гаргалаа.

Жүжигчин бүсгүй Time сэтгүүлийн нүүр зурагт зориулан зургаа авахуулжээ. Тэрээр үсээ сул тавьж, гүн деккольттой хар өнгийн цамц өмссөн байсан нь мастэктомийн (хөхний булчирхайг авах хагалгаа) дараа үлдсэн сорвиудыг нь ил харуулж байв.

Халдлагын тухай дэлгэрэнгүй:

  • Жүжигчин Анджелина Жоли 2013 онд хоёр хөхний булчирхайгаа авахуулах урьдчилан сэргийлэх хагалгаа хийлгэсэн.
  • Тэрээр хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гентэй гэдгээ мэдсэн тул хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
  • Холливудын од ийнхүү шархаа ил гаргах болсон нь бусад ижил төстэй шийдвэр гаргасан эмэгтэйчүүдээс урам зориг авч, тэднийг дэмжих зорилготой аж.
Анджелина Жоли Хагалгааны Дараах Шархаа Анх Удаа Ил Гргалаа
Анжелина Жоли Time сэтгүүлийн нүүрэнд

Мөн Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр 2026 оны хавар нээлтээ хийх «Кутюр» хэмээх шинэ киноныхоо тухай хуваалцжээ. Уг кинонд тэрээр хөхний хорт хавдартай гэдгээ мэдсэн найруулагч эмэгтэйн дүрийг бүтээх юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй