Цаг агаарын 10 хоногийн төлөв: Улаанбаатарт цас орж, хүйтний эрч чангарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Есдүгээр сарын 3-5-нд нутгийн зарим хэсгээр нойтон цас орж, сэрүүсэх төлөвтэй

2026 оны нэгдүгээр сарын эхний арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдаж, тодорхой өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн нэгдүгээр сарын 02-ноос 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Улаанбаатар хотын цаг агаар

Нийслэл хотод ойрын өдрүүдэд үүлшинэ. Нэгдүгээр сарын 03 болон 08-ны өдрүүдэд ялимгүй цас орох төлөвтэй байгаа тул авто замын халтиргаа гулгаанаас сэрэмжлээрэй.

  • Салхи: Ихэнх хугацаанд 4-9 м/с, цастай өдрүүдэд баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с хүрч ширүүснэ.
  • Температур:
    • Шөнөдөө: -21…-26 градус хүйтэн.
    • Яармаг-Сонгины орчмоор: -29…-34 градус (хүйтэн хононо).
    • Өдөртөө: -10…-15 градус хүйтэн байна.

Орон нутгийн хур тунадас ба цасан шуурга

Ирэх арав хоногт нутгийн зарим хэсгээр үе үе цас орж, салхины хүч нэмэгдсэнээс зөөлөн цасан шуурга шуурах төлөв гарчээ.

  • 01.03-нд: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар.
  • 01.04-нд: Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр.
  • 01.06-нд: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар.
  • 01.08-нд: Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар.
  • 01.09-нд: Зүүн аймгуудын нутаг болон голын хөндийгөөр тус тус цас орно.

Салхины аюултай үзэгдэл

Салхины хүч зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул алсын замд гарах иргэд, малчид анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

  • 03, 09-нд: Говь, тал хээрийн нутгаар.
  • 07-нд: Алтайн уулархаг нутгаар.
  • 10-нд: Төв болон зүүн аймгуудын нутгаар салхины хүч их байна.

Агаарын температурын эрс тэс байдал

Нутгийн баруун болон хойд хэсгээр хүйтний эрч хамгийн чанга байна.

Бүс нутагШөнийн температурӨдрийн температур
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс-35…-40°C-25…-30°C
Уулархаг нутаг болон томоохон голууд-29…-34°C-18…-23°C
Говийн бүс нутгийн өмнөд хэсэг-13…-18°C-4…-9°C
Бусад нутгаар-21…-26°C-10…-15°C

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй